Хулгайчгүй Монгол Хөдөлгөөнийг санаачлагч: “Монголын Залуучуудын Холбоо”-ны Ерөнхийлөгч:
Аюушийн МӨНХБАТ
|
Хариуцагч: “Монголоо гэсэн ТББ-ууд” |
Цагаан жагсаалтад орсон нэр дэвшигч: |
ШУДАРГА ЁСОНД ЗОХИЦОХУЙН ЖУРМААР ИТГЭЛ
ХҮЛЭЭН ДААЛГАСАН ДААЛГАВАРЫГ ҮЛ БИЕЛҮҮЛЭГЧ ХЭН
БҮХНИЙГ ЖУРАМЛАХ ХАРИУЦЛАГЫН ГЭРЭЭ
Дугаар
2016 оны ... дугаар сар ... -ны өдөр Улаанбаатар хот
Ардын их уухай түмний дээд эрхэнд дээд тэнгэрийн эвээл тэгширч буусан тул хэв хууль гэгчийг хэвшмэл хэлбэрт шилжүүлж нийхэм энэ бүлгээ нийтээр захирах цаг иржээ хэмээн төрд зүтгэгч түшмэлийн тулах цэгийг тодотгож түүхийн гэгээн үнэнийг түүчээлж хүргэхэд түшин бүгд цэгцэрч хар нийхэмийн бодлогыг устган тааваар жаргасан нийхэмийг та бид эхлэнэ гэж тал бүрийн хариуцлагаа санан, сэрэмж мэдрэмжээ хөглөн шийдвэр юугаан зөвлөхөөр ширхэг ширхэгийн онолоор нягтарвал бүгд болно гэж хариуцлагын гэрээнд нэгдэхэд биелүүлбэл зохих шаардлага юуг жагсаан ам юуг ар болгон ардын өмнө үнэн байх ам тангараг зөрчвөл асуулт үл хэлэлцэн аргиш нэг ухрах ухаан би гэдгээ батлан харуулж бататган хэлэх болно гэж баттай нэгэн журмыг багтааж бас оруулав.
Би зөвшөөрөв гэж мутар юугаан сунгаж муу бүхнээ тэгшил хэлж, хийх хоёр угтаа нэг тул улсын өмнө сөхрөхөд өлд биеэ үл хайрлана гэж хүний үгээр хэлж хөлгөн сударт тусган хөг нийлж зүтгэе гэж хөөрөл үгүй сэтгэвэл таны тааллаар даган мөрдөгдөж тод дардсаар баталгаажин хэрэгжин хууль цаазад оруулан мөрдөнө гэдгийг санан сайхан бүхний төлөө зам нэг, зүрх ганц зүтгэн төрийн хэргийг барилцаж буй төлөөний илч хэн боловч Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ үл биелүүлэн түмэн олны итгэлийг хөсөрдүүлэх, түмний мэдлийн өмчийг завших, хулгайлах аваас дэмжиж сонгосон бид тэднээс хариуцлага нэхэх нь шударга бөгөөд хууль ёсны байх тул энэхүү “Шударга ёсонд зохицохуйн журмаар итгэл хүлээн даалгасан даалгаварыг үл биелүүлэгч хэн бүхнийг журамлах хариуцлагын гэрээ”-г батлав. “Улсын их хурал”, “Иргэдийн төлөөлөгчдийн хурал”-д нэр дэвшигчидтэй тооцох амлалт хариуцлагын гурвалсан гэрээнд хариуцлагыг тооцон оролцогч талууд харилцан тохирч хариуцлагыг оршоон дор дурдсан нөхцөлөөр 2016 оны ... дугаар сарын ... өдөр зөвшилцөн байгуулав.
НЭГ: МӨРДЛӨГ БОЛГОН ДАГАХ НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1. Гэрээг “Үндсэн хууль”, “Иргэний хууль” болон бусад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохицуулан, гэрээнд заасан нийтлэг үүргийг харилцан биелүүлж, хариуцлага хүлээнэ.
1.2. Сонгуульд нэр дэвшигч хэн бүхний заавал биелүүлбэл зохих шаардлагын жагсаалт. Үүнд:
• Малчин хүний мянган ухаанаас таньсан байх;
• Эх оронч үзэлтэй үүнийгээ гол баримтлах зарчим болгосон байх;
• Эх орон, ард түмнийхээ эсрэг ямар нэгэн үйл ажиллагаа явуулж, санаачлан оролцож, нэр холбогдож байгаагүй байх;
• Хар жагсаалтын 100 үйл явдалд ямар нэгэн байдлаар нэр нь холбогдоогүй байх;
• Гадны хэл, бие, боловсролыг шүтэн бус Монгол ухааныг дээдлэн төлөвшсөн Монгол хүн байх;
• Нэр цэвэр, язгуур үндэс тунгалаг хүн байх;
• Нийтийн засаглалыг шинэ түвшинд хөгжүүлж ард түмэнд эрхийн хуваарилалтыг хийхэд хууль санаачлан батлуулах зорилгыг нэн тэргүүнд тавьсан хүн байх;
• Уул уурхай, ашиглалтын лиценз огт ашиглаж, хэрэглэж, зуучилж байгаагүй хүн байх;
• Олон шашин, намын бодлогыг цэгцлэх хуулийг хамтран санаачлах хүн байх;
• Үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, бодлогоор зохицуулалт хийхэд хамтрах, гар бие оролцон зүтгэх хүн байх;
• Үндэсний банкны системийг дэмжин хөгжүүлэх, гадны хөрөнгө оруулалттай банкуудыг Монголд орж ирэхийг таслан зогсоож чадах хэмжээний чадамжийг эзэмшсэн хүн байх;
• Аравтын системийг сэргээж уламжлалт засаглалыг орчин үед хослуулан сайн засаглалыг тогтооход оролцох, түүх соёлоо гаргуун эзэмшсэн хүн байх;
• Үндсэн хуульд ард түмний саналаар нэмэлт өөрчлөлт оруулахад хамтран зүтгэх сэтгэл зүрхтэй хүн байх;
• Улс орон ард түмнийхээ эрх ашгийг нэн тэргүүнд тавин хувийн эрх ашгаа ямагт хазаарлаж чаддаг хүн байх;
• Иргэний зөвлөл, иргэний байгууллагуудтай зорилго нэг байж үргэлж шинийг эрэлхийлэгч, манлайлагч болж чадах хүн байх;
• Монгол ёс жаягыг даган биелүүлж өөрийн амьдралд мөрдлөг болгон хэрэгжүүлж бусдад байнга үлгэр дуурайлал болох хүн байх;
• Гэрээ байгуулагч талуудтай, бүлэг үүсгэгч болон бие даагчид нь албан тушаал, зэрэг дэв хэн тохирохыг хэлэлцэхдээ шийдвэрээ зөвшилцөн хамтран гаргадаг байх;
• Амлалтандаа хүрч ажиллаагүй, гэрээнд заасан нөхцөлүүдийг биелүүлээгүй, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлээгүй тохиолдолд санаачилгаараа нэрээ татан хариуцлага хүлээх чадвартай хүн байх;
1.3. Үгийн товчлол болон үг төлөөлөх утга:
· “Нэр дэвшигч”-ийг –“Төлөөлөх Илч”
· “Монголын Залуучуудын Холбоо”-г – “МЗХ”
· “Төрийн Бус Байгууллагууд”-ыг – Иргэний Нийгмийн Холбоод “ ИНХ”
1.4. Гэрээний талууд дэд бүлгийн журманд журамлагдан нэгдэнэ.
1.5. Нэр дэвшигч буюу төлөөлөх илч нь хариуцагдаж буй ИНБ-ын, байгууллагын тамгаас гадна давхар хаж даран гэрээг баталгаажуулна.
1.6. Үндэсний язгуур эрх ашгийг хангаж чадах нэр дэвшигчдийн хариуцлагын гэрээнд хавсаргах материалууд:
• Тойрогтоо хэрэгжүүлэх намын болон бие даагчийн мөрийн хөдөлбөр;
• Сонгуулийн хугацаат дөрвөн жилд хийх нэр дэвшигчийн өөрийн үйл ажиллагааны төлөвлөгөөт танилцуулга;
• Гурван үеийн намтар;
• Төрийн албан хаагчийн анкет бөглөх;
• Иргэний үнэмлэхийн хуулбар;
• Дипломын хуулбарыг баталгаажуулсан байх, эрдмийн зэрэг цолны хуулбар давхар оруулж өгнө;
• Хуулийн байгууллагаар нотлогдсон нэр төр сэвтээгүйн баталгаа;
• Татварын болон хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа өр зээлгүй байх
ХОЁР: ШУДАРГА ЁСНЫ ОРШИХУЙД НИЙЦҮҮЛЭН ҮҮРЭГЛЭХ НЬ
2.1 “Монголын залуучуудын холбоо”, “Иргэний нийгмийн холбоод”-ууд дараах үүрэгтэйгээр оролцоно.
2.1.1. Гэрээнд дурдсан шаардлагыг заавал биелүүлж, үнэн бодитойгоор шигшин дүгнэж хяналт тавин ажиллах үүрэгтэй.
2.1.2. Гэрээний шаардлага хангасан төлөөлөх илчийг хөхүүлэн дэмжиж гэрээ байгуулагч талууд бүх бололцоог үзүүлэн нийхэмд таниулан сонгогдох боломжийг ханган ажиллахад гар бие оролцох үүрэгтэй.
2.1.3. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй уул уурхай, хайгуулын лицензэд хандах байр суурийг иргэдийн хүсэлд нийцүүлэн өөрчлөх, хууль тогтоомжийг сайжруулахад иргэд, албан байгууллага, төрийн бус байгууллагууд, Улсын их хурлын гишүүдтэй нэгдэн ажиллах үүрэгтэй.
2.1.4. Эх оронч үзлийг төлөвшүүлэх, монгол ухаан, монгол уламжлал, монгол үзэл сурталыг улс төр, урлаг соёл, боловсролоор нь дамжуулан иргэн бүрт суулгахад гол үүрэгтэйгээр ойлголцон оролцох үүрэгтэй.
2.1.5. Нийтийн засаглалыг төлөвшүүлэх, ардчилсан зарчмыг суулган хөгжүүлэхэд холбогдох хууль тогтоомжийг шинэчлэн өөрчлөх, шинээр хууль гарган хэрэгжүүлэхэд улсын их хуралд сонгогдсон гишүүдтэй хамтран ажиллах үүрэгтэй.
2.1.6. Төлөөлөх илчтэй байгуулсан гэрээний үүргийн биелэлт, сонгуулийн мөрийн хөтөлбөр, өөрийн үйл ажиллагааны төлөвлөлтөд нь иргэний төлөөллийн дуу хоолойг нийхэмд дорвитой таниулж үйл ажиллагаагаа тодорхойлон нээлттэй хүртээмжтэйгээр хүргэн хяналтыг тогтоох үүрэгтэй.
2.1.7. Төлөөлөх илчтэй байгуулсан гэрээний үүргийн биелэлт, сонгуулийн мөрийн хөтөлбөр, үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийн биелэлт хангалтгүй гэж үзсэн тохиолдолд биелүүлэхийг сануулах үүрэгтэй.
2.1.8. Төлөөлөх илч сануулгыг үл хүндлэн ард түмний өмнө хүлээсэн үүргээ биелүүлэлгүй гэрээний нөхцлийг удаа дараа зөрчсөн тохиолдолд гэрээнд оролцогч талууд үүргийн биелэлтийг хангаж ажиллахыг шаардах үүрэгтэй.
2.1.9. Шаардлага үл биелүүлэн байгуулсан гэрээ, амласан амлалтандаа хүрээгүй тохиолдолд олон нийтэд зарлан танилцуулж итгэж үл болох этгээдээр зарлан хар жагсаалтанд оруулан өөрийн хүсэлтээр нэрээ татан суудлаа тавьж өгөх хүртэл шахалт үзүүлэн ажиллах болсноо ил тодоор зарлан мэдэгдэн хэрэгжүүлэх гол үүрэгтэй.
2.2. Нэр дэвшигч болон “УИХ”, “ИТХ”-д сонгогдсон гишүүн, нь гэрээнд заасан хугацаанд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй.
2.2.1. Өөрийн гурван үеийн намтар түүхийг мэддэг, монгол уламжлал, түүх соёлыг гаргуун эзэмшсэн, өвөг дээдэс, үр ачаа хамгаалан хүндэлсэн, төрт ёсыг сахин биелүүлэгч уугуул монгол хүн байх үүрэгтэй.
2.2.2. Бусдаас ирэх гүтгэлэг доромжлолын эсрэг гэрээ байгуулагч талуудын тусламжийг аван дэмжлэг хүсэн хамтрах үүрэгтэй.
2.2.3. Гэрээ байгуулагч талаас, нэр дэвшигч олон нийтийн сурталчилгаандаа хамтран оролцох хүн хүчний туслалцааг авах, дэмжлэг үзүүлэхийг хүсэх үүрэгтэй.
2.2.4. Нэр дэвшигчид сонгогдож гарсан тохиолдолд улсын ажлыг хойш татсан, санаатай болон санамсаргүй үйлдлийг эс үйлдэх бөгөөд шалтгаантайгаар долоон удаа үл ирж болох ба хүндэтгэх шалтгаангүйгээр ирц бүрдүүлэхгүй байж болохгүй ба хууль санаачлахад идэвхи, санаачлагатай оролцож, чанартай хууль батлахад анхаарч ажиллах үүрэгтэй.
2.2.5. Хууль дээдлэх, хууль сахих, хууль сахиулагч хэн боловч нийт иргэн, тусгаар улсынхаа ашиг сонирхолын төлөө тууштай зүтгэх, шударга ёсыг биеэр сахиж чадах, мэргэжил мэдлэг цэгцэрсэн, мөр цагаан, хүмүүжил зөв эрхэм чанарыг өөрөөрөө үлгэрлэн манлайлах үүрэгтэй.
2.2.6. Төр барих төлөөлөх илчээр сонгогдсон нэр дэвшигч хувийн болон нам, бүлгийн ашиг сонирхолыг тэвчин гагцхүү нийт иргэн, тусгаар улсынхаа ашиг сонирхолын төлөө тууштай зүтгэж, шударга ёсыг эрхэмлэн Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ чанд биелүүлж түмэн олны итгэлд эзэн болохыг харуулж, төрд итгэх иргэдийн итгэлийг сэргээхийг чухалчлан ажиллах үүрэгтэй.
2.2.7. Төлөөлөх илч нь гэрээт хугацаанд үүргээ чандлан биелүүлэх, мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, сонгуулийн хугацаат дөрвөн жилд хийх нэр дэвшигчийн өөрийн үйл ажиллагааны төлөвлөгөөт танилцуулагын хэрэгжилт зэргийнхээ тайланг гарган танилцуулж байх үүрэгтэй.
2.2.8. Гэрээнд оролцогч талуудаас цаг тухай бүрд шаардаж буй гэрээний шаардлагыг биелүүлж ажиллах үүрэгтэй.
2.2.9. Гэрээний үүргээ биелүүлээгүй, ард түмний итгэл алдсан нь тодорхой болсон тохиолдолд гэрээнд тусгасан хариуцлагаа хүлээн үл маргалдах журмаар Улсын их хурлын гишүүн, Иргэдийн төлөөлөгчийн бүрэн эрхээсээ татгалзан хуульд заасны дагуу дараагийн хүнд шилжүүлж өгөх үүрэгтэй.
ГУРАВ: ШУДАРГА ЁСНЫ ОРШИХУЙД НИЙЦҮҮЛЭН ЭРХИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ
3.1. “Монголын залуучуудын холбоо”, “Иргэний нийгмийн холбоод”-ууд дараах эрхийг гэрээт хугацаанд эдэлнэ.
3.1.1. Хар ба цагаан жагсаалтанд орсон хүмүүсийг олон нийтэд мэдээлэн, өөрийн үйл ажиллагааг сурталчлан таниулах эрхтэй.
3.1.2. Түүх соёлоо өвлүүлэхэд анхаарч монгол ухаан, монгол арга барилыг түгээн дэлгэрүүлэгч төлөөлөх илчийг хөхүүлэн дэмжиж ажиллахыг гэрээнд оролцогч талуудад үүрэг болгон хэрэгжүүлэх эрхтэй.
3.1.3. Баримталж буй байр сууриа баттай хамгаалахад хөндлөнгийн нотолгоог авч, үйл ажиллагаагаа гэрээнд оролцогч талуудтай нэгдэн хамгаалах эрхтэй.
3.1.4. Гэрээ байгуулагч талуудтай зөвшилцөн Засгийн газар, байнгын хороодод саналаа тусгуулан шийдвэрлүүлэх, нийтийн салбарын засаглалыг сайжруулах, шинээр болон шинэчилсэн хуулийн төсөлд хамтран оролцох эрхийг шаардах эрхтэй.
3.1.5. Гэрээнд заасан нөхцөлөө биелүүлээгүй, эрх ашгийн зөрчил гаргасан, талуудын эрх ашгийг ноцтой зөрчсөн тохиолдолд гомдол үүсгэн гэрээнд тусгасны дагуу хариуцлага тооцон шийдвэрлүүлэх эрхтэй.
3.1.6. Талуудаас тависан санал гомдлыг тэр дариуд нь хэлэлцэн тодорхой болгож эвлэлийн журмаар шийдвэрлүүлэх эрхтэй.
3.1.7. Уламжлалаа үгүйсгэсэн, эх орны эсрэг хуувилдаанд орсон, цагаан жагсаалтыг нэр хүндийн баталгаа болгон ашигласан, ард түмэнд амласан амлалтаа умартсан, хариуцлагын гэрээг биелүүлээгүй төлөөлөх илчийг Үл Итгэх Этгээдээр зарлан олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийгэмд мэдэгдэх эрхтэй.
3.1.8. Тухайн тойргоос эргүүлэн татагдсан төлөөлөх элчийн суурийг сонгуулийн дүнгээр хоёрт орсон этгээдэд автоматаар шилжүүлэн олгох болно гэдгийг мэдэгдэн хуульд тусгуулахыг гэрээ байгуулсан этгээдэд үүрэглэх эрхтэй.
3.1.9. Гэрээнд оролцогч этгээдүүд ноцтойгоор зөрчил гаргасан тохиолдолд цаашид хамтрах үйл ажиллагаагаа зогсоон хариуцлагын дээд хэлбэрийг албадлагын журмаар шахалт үзүүлж нэр дэвшигчийн болон Улсын их хурлын гишүүн, Иргэдийн төлөөлөгчөөс нь эргүүлэн татах хүртэл арга хэмжээг зохион байгуулж ажиллах эрхтэй.
3.2. Нэр дэвшигч нь дараах эрхийг гэрээт хугацаанд эдэлнэ.
3.2.1. Цагаан жагсаалтад орсон бол өөрийн үйл ажиллагаандаа дэмжлэг үзүүлэх, хандивын үйл ажиллагааг зохион байгуулж санхүүжүүлэхийг хүсэх эрхтэй.
3.2.2. Гэрээнд оролцох талуудаас үнэн бодитой мэдээлэл түгээхийг хүсэн, сонирхлын зөрчил гаргасан гэж үзсэн тохиолдолд гомдол гарган шалгуулах, тайлбар гаргахыг шаардах эрхтэй
3.2.3. Гэрээг талууд зөрчсөн тохиолдолд нэхэмжлэл гарган, эрхээ хамгаалуулах эрхтэй.
3.2.4. Өөрийн байр сууриа баттай хамгаалахад хөндлөнгийн нотолгоог авах эрхтэй.
3.2.5. Гэрээнд оролцогч талуудаас нэр дэвшигч нь бусдаас явуулах бусармаг үйлдэл, эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөнд нь халдахыг завдагч этгээдээс сэргийлэх, нэр хүндийг нь сэвтээх үйлдлээс хамгаалан ажиллахад хамтрахыг хүсэх эрхтэй.
3.2.6. Хар жагсаалтад орохгүйн тулд үйл ажиллагаагаа байнга хянуулан шалгуулж нээлттэйгээр олон нийтэд мэдээлэх эрхтэй.
3.2.7. Гэрээнд оролцогч талуудаас төлөөлөх илч шударгаар ажилласнаа батлуулж ард түмний итгэл даагч гэдгийг баталсан нэр хүндийг өсгөсөн үйл ажиллагааг зохион байгуулж явуулахыг шаардах эрхтэй.
ДӨРӨВ: ГЭРЭЭ БАЙГУУЛАГЧ ТАЛУУДЫН ЁСЧЛОН БИЕЛҮҮЛЖ МӨРДӨХ АЛТАН ЗАРЧИМ
4.1. “Ард түмэнд үндэсний алтан дээд гэрээ байдгийг үл мэдэгч хүн зэрлэг, Их Монгол улсад үүслийн гэгээн дээд үндэс байдгийг үл ойлгогч хүн мунхаг, Эцсийн шийдвэрлэгч нь ард түмэн байдгийг үл ойшоогч хэн ч хүн алуурч, Зэрлэг Мунхаг Алуурч гурав төрийн тураал ба нийхэмийн эх үрэн байдаг.
4.1.1. Хүн төрөлхтөнд мөнх оршин амьдрахуйн гэрэлт замыг анх нээж, орчлонгийн амин чанарыг онож үйлдэн, зохицон амьдарч байсан ихэс дээдсийнхээ өв уламжлалыг энэ цагийн өнгөн дээр дахин сэрээж, мандан бадруулах;
4.1.2. Өндөр төрийнхөө төгс босоо голч нь болон сүндэрлэж, орон зайгаа эв эеэр, оюун ухаанаа эрдэм мэдлэгээр дүүргэсэн Монгол төрийн баттай тулгуур, түмэн олны найдвартай түшиг, өмгөөлөн хамгаалагч нь ямагт байх;
4.1.3. Ард түмнийхээ эрх ашигт бүрэн нийцсэн үйл ажиллагаа явуулж, тэднийг амь зуулгаас амьдран оршихуй уруу хөтөлж, хүн бүрийн авьяас чадварыг нээн илрүүлж, ашиглах тааламжтай нөхцөл бий болгох бодлогыг тууштай баримтлах;
4.1.4. Ертөнцийн жам ёсонд тулгуурласан ахуйт төрөөрөө засгаа эрчимжүүлж, ард түмэнтэйгээ барилдсан амин чанарын хэлхээ холбоогоо бэхжүүлэн, гэгээрлээс гэгээрэлд зориглон хөгжих суурийг баттай тавьж, булхай үгүй төрийн төлөө СУУ билэг авьяас чадвараа зориулах;
4.1.5. Хамтын хариуцлагын орон зайг бий болгож, түмэн олноо аливаа гай гэмээс урьдчилан хамгаалж, төвгийн орон зай үүсгэхгүй байж, төвшин сайхныг хаших чадварыг эзэмшин, түмний итгэлийг үл хөсөрдүүлэх;
4.1.6. Үндэсний болоод нийгмийн эрх ашгийг намынхаа болон хувийн эрх ашгаас ямагт тэргүүн эгнээнд тавьж, үнэнийг баримталж, үнэнд зохицож, үнэнээр амьдрах чадварыг эзэмшин, үнэн дээр тогтсон үндэсний агуу их эв нэгдлийг бий болгож, үнэнийг ямагт чанд сахиж байх;
4.1.7. Хорвоо ертөнц, байгаль дэлхий, газар огторгуй, хүн төрөлхтний амин чанарын харилцан уялдаа холбоо, үүсэл хөгжил мандал бадралын зөв зам мөрийг таньж, байгалиа хамгаалж, хүнээ дээдлэх өв тэгш үзлийг бүрдүүлэх;
4.1.8. Цэвэр ариун, үнэнч шударга, оюун төгс байх нь төрийн түшээдийн эрхэм нандин үүрэг гэж үзэн, ариун бузрыг хольдоггүй, алдаа амжилт хоёроо андуурдаггүй, худалд хууртагддаггүй, бузар булайтай эвлэрдэггүй зарчмыг эрхэмлэн дээдэлж, ёсчлон сахидаг байх;
4.1.9. Нүүдлийн соёл иргэншил, уламжлалт бэлчээрийн мал аж ахуй бол Монголчуудын амьдрал ахуйн ширгэшгүй ундарга, эдийн засгийн хөгжлийн баттай суурь, Монгол хүний сайн сайхан, эрүүл энх оршин амьдрахуйн үндэс гэсэн тууштай бодлогыг баримтлан, малчин түмнийхээ язгуур эрх ашгийг ямагт хүндлэн дээдэлж, суурин иргэншлийг зүй зохистой хөгжүүлэх бодлогыг тууштай мөрдөх
4.2. Төлөөлөх илч буюу нэр дэвшигчийн ёс суртахууны зарчим.
Үүнд:
4.2.1. Бугшмал хэцүүгээр нийтийг гутааж, итгэлийг нь булааж, буцааж худалдаад, буруу бүгдээр зөвийг дийлүүлдэг хүн хорлол дарангуйлваас төрийн тураал” гэсэн ихэс дээдсийнхээ ариун сургаалийг мөрийн хөтөлбөр болгон, хэлбэрэлтгүй дагаж мөрдөх нь төрийн түшээ хүний эрхэм үүрэг байх болно хэмээн үзэж байна.
4.2.2. Их түүх, монгол зан заншил, төрт ёс, СУУ билэг, нүүдлийн соёл иргэншил, хүмүүн заяаны эх хөх толбот иргүн.
4.2.3. Цэвэр, ариун, шударга гурвын цулдал нь үнэний илэрхийлэл юм. Цэвэр ариун, төгс дээд ухаантай байж, үнэний зам мөр дээр их эвлэрлийг тогтоох.
4.2.4. Ил тод, өргөн олонд хүртээмжтэй, зүй ёсны сургамжтай, эргэн нүүх хорвоогийн үнэнд захирагдан, ам ажлын нэгдлийг хангадаг байх.
4.2.5. Оршин амьдрахуйн жам ёсонд нийцсэн, удамшил уламжлалаа хүндлэн дээдэлсэн, эх орон ард түмнийхээ язгуур эрх ашигт бүрэн зохицсон, үр ашиг нь ард иргэдийн амьдралд нүдэнд харагдаж, гарт баригдахуйцаар мэдрэгддэг байх.
4.2.6. Хамтын үүрэг хариуцлага гэдгийг хүлээн зөвшөөрч, хүнийг дээдэлж, эзэн эрхээ бүрэн эдлэх нөхцөл бололцоог хангаж, улс төр, нийгэм эдийн засгийн бүхий л амьдралыг үндэсний эрх зүйн дархлаатай болгох.
4.2.7. Тэнгэр оюун ухаан, наран боловсролыг эзэмшин, ертөнцийн жам ёсонд тулгуурласан эцэг өвгөдийнхөө СУУ билгийг эзэмшин, ард түмнээ төрөөр бадраан, мунхаглал мухардлын замаас гаргах.
4.2.8. Авилга хээл хахууль, шударга бус бизнес, хууль бус томилгоо, хүний эрхийн зөрчил, төрөл бүрийн хүчирхийллээс ангид ёс журамтай үлгэр жишээ ч байх.
4.2.9. Эцэг өвгөдийн минь өв соёл нь Монголчууд бидний хувь заяаны мөрийн хөтөлбөр, мөнх оршин амьдрахуйн алтан дээд жам ёс гэдгийг гүнзгий ойлгон хүндлэн дээдэлж, бишрэн шүтэж, даган мөрдөх зам мөрийг тогтоон, Монгол хүн бол ТЭНГЭР-ийн эзэн эрхэт, СУУ билгийн эзэд гэдгээ дахин нотолж, эцэг өвгөдийнхөө түүхэн уламжлал, уг үндэс, үүсэл гарлаа сэрээн, омогшил бардамналыг бадраан Мөнх ТЭНГЭР-ийн онолыг түгээн дэлгэрүүлж, монгол ахуйг цогцлоон бүрдүүлэх.
ТАВ: ШУДАРГА ЁСНЫ ЖУРМАД ЖУРАМЛАГДАН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ НЬ
5.1. Гэрээнд заасан үүргийг зөрчсөн тохиолдолд анхааруулан сануулах:
5.2. Удаа дараа сануулгыг зөрчсөн тохиолдолд хариуцлагад шилжих болсныг мэдэгдэх:
5.3. Олон нийтэд ил тодоор хариуцлагын шаардлагыг эхлэх болсноо мэдэгдэн үйл ажиллагааг эхлүүлж байгааг зарлан тунхаглах:
5.4. Жагсаалтад нэгдсэн боловч сонгуульд гарах хэрэгсэл болгосон, гэрээнд оролцогчдоос ашиг сонирхлын зөрчил гаргасан тохиолдолд хуулийн дагуу гомдол гарган шийдвэрлүүлэх:
5.5. Гэрээг үл хүндэлбэл амлалтаа зөрчсөн гэж үзэн сайн дураараа “УИХ”-д төлөөлөх бүрэн эрх, шат шатны “ИТХ”-д төлөөлөх бүрэн эрхээ өгөхөө мэдэгдэн нэрээ татан авч дараагийн хүндээ төлөөлөх элчийнхээ эрхийг үл маргалдах зарчмаар шилжүүлэн өгөх:
5.6. Тус гэрээнд тодорхой зааж өгсөн нөхцөлүүдийг зөрчсөн нь батлагдсан, нотлогдсон байхад нэр татахаас татгалзсан тохиолдолд үл итгэх этгээдээр зарлан үйл ажиллагаанд нь хориг тавин олон нийтэд мэдээлэн шахалт үзүүлэх:
5.7. Улс орны эрх ашгийг үл хүндлэн, хувийн эрх ашгийг дээгүүрт тавьж ёс суртахууны зөрчлийг ноцтой гаргасан, ард түмний өмнө амласан амлалтандаа үл хүрсэн атал гэрээг байгуулалцсан талуудын удаа дараагийн сануулгыг зөрчин, төлөөлөх элчийн үүргийг нэр төртэй биелүүлж чадаагүй гэж үзэн хар жагсаалтанд оруулж хэвлэл мэдээллээр зарлан байр суурийг нь хавчих сонгогдсон тойрогт нь компанит ажиллагааг зохион байгуулж ажиллана.
ЗУРГАА: ШУДАРГА ЁСОНД ЖУРАМЛАГДАН ГЭРЭЭ ДУУСГАВАР БОЛОХ НЬ
6.1. Гэрээт хугацаа дөрвөн жилээр байна.
6.2. Гэрээ байгуулагч “Улсын Их Хурал”, “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас” – өөрийн хүсэлтээр татгалзсан тохиолдолд гэрээг дуусгавар болгоно.
6.3. Гэрээ байгуулсан этгээд хуулийн хариуцлага хүлээсэн тохиолдолд гэрээ шууд цуцлагдана.
6.4. Ард түмэнд амласан амлалтаа үл биелүүлэн гэрээний нөхцлийг зөрчсөн гэж үзэн эргүүлэн татах үйл ажиллагаа олон нийтэд мэдээлснээр гэрээг дуусгавар болсонд тооцно.
Хулгайч
Булхай үгүй айлыг бат бэх төр гэмой.
Булхай буйд бүтэн нойр зовлон
Булхай буйд халуун хайр айдас
Булхайд иргү эрх өгвөөс
Буянт төр минь хорлогч алуурч болмой.
Хулгайчгүй Монгол Хөдөлгөөн
Сэтгэгдэл ачааллаж байна ..