Би #ЦагаанЖагсаалт-д багтаж, нэр дэвшиж буй албан тушаалдаа залуучуудын дэмжлэгээр сонгогдвол
- Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангаж хууль дээдлэн ажиллана.
- Сонгогдсон шатандаа /УИХ, ИТХ, ИНХ/ Залуучуудыг дэмжих лобби бүлэг байгуулж, гишүүн нь байна.
- Төрийн албаны үйл хэргээ хуулийн дагуу гүйцэтгэж залуучуудын өмнө, Монголын Залуучуудын Холбооны өмнө хариуцна.
- Албан тушаалынхаа эрх хэм хэмжээнд Монголын залуучуудын талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичиг боловсруулах, батлуулах, хэрэгжүүлэх ажлыг тууштай дэмжинэ.
- Албан тушаалынхаа эрх хүрээнд залуучуудын боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, гэр бүл-жендерийн болон нийгмийн хамгаалал, хөгжлийн төлөөх бүхий л саналсанаачилгыг баттай дэмжиж, ажил хэрэг болгохын төлөө зүтгэнэ.
Хэрэв би #ЦагаанЖагсаалт-д багтаж нэр дэвшсэн шатны сонгуульдаа залуучуудын дэмжлэгээр сонгогдоод дээрх зарчмаасаа ухарвал сонгуульт албан тушаалаасаа огцрох хүсэлт минь тэр болно.